ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН ХӨХ ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.10.13, Баасан гараг
  • Билгийн тооллын: 29
  • Үс засуулвал: Сүлд тэнэж одно
  • Наран ургах, шингэх: 07.08-18.09
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Гал

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments