Салаан даргадаа зодуулсан байлдагч нас баржээ
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга энэ сарын 28-ны орой тус ангид алба хааж байсан байлдагчийг зодож хүнд гэмтээсэн.
Улмаар байлдагчийн биеийн байдал хүндэрч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч өчигдөр шөнө нас баржээ. Байлдагчийн биеийн байдал маш хүнд, тархинд цус харвалж өгсөн байдалтай сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан юм.