Архангайн Хайрхан сумын Хануй гол дээгүүр барьж байгаа гүүрний ажлын явц 96%-д хүрчээ
2024 онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар нийт 1,100 км авто зам, 243 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Үүний нэг нь улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Архангай аймгийн Хайрхан сумын Хануй голын 109.15 у/м төмөр бетон гүүр. Гүүрний барилга угсралтын ажил 96 хувьд хүрсэн байна.
Иймд барилга угсралтын ажлыг гэрээт хугацаанаас өмнө хүлээлгэн өгөхөөр болсныг ЗТХТ-өөс мэдээллээ.
Гүүрний барилгын ажлыг “Эвт-Уул” ХХК гүйцэтгэж байгаа аж. Хануй гол дээгүүр гүүр барих тендерийг 2021 онд зарлаж байв.