|

Монголын сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй шигшээ баг олимпын эрхийн гурав дахь тэмцээнд оролцоно

3х3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн олгох гурав дахь тэмцээн энэ сарын 16-21-нд Унгарт болно. 

Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ны чансаагаар 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд эхний 14-16-д бичигдсэн багууд олимпын эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан юм. Түүнчлэн зохион байгуулагч Унгар болон олимп зохион байгуулагч Францын эрэгтэй шигшээ баг өрсөлдөнө.

зураг

FIBA

Ямар багууд оролцох вэ?

  • Эмэгтэй: Унгар, Египет, Тунис, Канад, Чили, Япон, Монгол, Герман, Испани, Нидерланд, Литва, Азербайжан, Польш, Чех, Итали, Израиль
  • Эрэгтэй: Унгар, Египет, Мадагаскар, Пуэрто Рико, Канад, Монгол, Япон, Франц, Литва, Нидерланд, Латви, Бельги, Австри, Швейцар, Герман Польш

Хэсгийн шат

Эрэгтэй 16, эмэгтэй 16 баг дөрвөн хэсэгт хуваагдаж өрсөлдөнө. Хэсгийн шатанд эхний хоёрт орсон баг нь шөвгийн наймд шалгарч, хасагдах журмаар өрсөлдөх юм. Хагас шигшээд шалгарсан дөрвөн багийн ялсан хоёр нь олимпын эрхээ авч, алтан медалийн төлөө өрсөлдөх бол хожигдсон хоёр баг нь олимпын эрх, хүрлийн төлөө хүч сорих аж.

Эрэгтэй: А хэсэг

  • Литва (1)
  • Швейцар (6)
  • Герман (7)
  • Мадагаскар (16)

Эрэгтэй: С хэсэг

  • Франц (2)
  • Канад (9)
  • Испани (12)
  • Египет (14)

Эрэгтэй: Б хэсэг

  • Австри (5)
  • Пуэрто Рико (8)
  • Израиль (13)
  • Унгар (15)

Эрэгтэй: Д хэсэг

  • Монгол (3)
  • Бельги (4)
  • Япон (10)
  • Польш (11)

FIBA-гийн албан ёсны сайтад манай тамирчин А.Анандыг онцлох тоглогчоор нэрлэжээ.

Эмэгтэй: А хэсэг

  • Герман (1)
  • Польш (8)
  • Украин (12)
  • Тунис (16)

Эмэгтэй: С хэсэг

  • Испани (3)
  • Япон (6)
  • Египет (10)
  • Монгол (14)

Эмэгтэй: Б хэсэг

  • Канад (2)
  • Литва (7)
  • Чех (9)
  • Чили (15)

Эмэгтэй: Д хэсэг

  • Унгар (4)
  • Нидерланд (5)
  • Итали (11)
  • Израиль (13)

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

зураг

FIBA

Эрэгтэй баг: А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар

зураг

FIBA

Эмэгтэй баг: Б.Ариунцэцэг, М.Булбул, О.Хулан, Ц.Болорцэцэг

Хуваарь

Тавдугаар сарын 17-нд:

Эрэгтэй:

21:40 цагт: Монгол – Польш

23:55 цагт: Монгол – Бельги

Тавдугаар сарын 18-нд:

Эмэгтэй:

00:30 цагт: Испани – Монгол

02:20 цагт: Монгол – Египет

Эрэгтэй:

15:40 цагт: Франц – Монгол

19:10 цагт: Монгол – Египет

Тавдугаар сарын 19-нд 

Эмэгтэй:

00:30 цагт: Япон – Монгол

Эрэгтэй:

01:45 цагт: Япон – Монгол

Шөвгийн наймын тоглолт болно.

Тавдугаар сарын 20-нд

Хагас шигшээ болон хүрлийн төлөөх тоглолт болно.

Тавдугаар сарын 21-нд

Шигшээ тоглолт

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *