|

Долоон боксчин олимпын эрхийн тэмцээнээ үргэлжлүүлж байна

“Парис 2024” олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн зургаа дахь өдрөө үргэлж байна. Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 5 кг-д М.Энхжаргал Японы Микото Харадаг 5:0-ээр илүүрхлээ. Хоёрдугаар тойрогт Канадын Скарлетт Делгадотой оноолт таарчээ.

Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-д Х.Энх-Амар ДАШТ-ий хүрэл медальт, Ираны боксчин Даниал Шахбахшийг 5:0-ээр хожсоноор гуравдугаар тойрогт Германы Денис Брилтэй тулалдахаар болжээ.

Эрэгтэйчүүдийн 63.5 кг-д хүч сорьж буй Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь жиндээ ороогүй тул манай тамирчин дараагийн шатанд шалгарсан билээ. Тэрбээр гуравдугаар шатанд Болгарын Родаслав Росеновтой өнөөдөр тулалдана.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн +92 кг-д Х.Бекнур эхний даваанд Доминика улсын тамирчин Дэлрой Жно Чарлестай хүч үзнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *