“Эрдэм транс“ ХХК-ийн автобус дахин шатжээ

Онцгой байдлын байгууллагад өчигдөр /2023.05.28/ Чингэлтэй дүүргийн 13-р хороо, 17-ийн буудлын замд автобус шатаж байна гэсэн дуудлага 20:33 цагт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очход, автобусны арын хэсэг шатаж байсныг 20:39 цагт бүрэн унтраасан байна.

Шатсан автобусны тухайд, Ч:28 “Сэлх-Ард кино театр” чиглэлийн “Эрдэм транс” ХХК-ийнх байжээ. Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээнд явж байсан автобус арын хэсгээс шатсан. Уг автобус мөн л “Эрдэм транс” ХХК-ийнх байжээ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *