Б.Очирваань Манчестер Юнайтедын цэнгэлдэхэд хөлбөмбөг тоглохоор болжээ

Б.Очирваань энэ удаад  Манчестер Юнайтедын цэнгэлдэхэд хөл бөмбөг тоглохоор уригджээ.

Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа “Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Би 6 цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна. Гэхдээ миний мөрөөдөл 100% биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр Олд Траффордод хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн. Удалгүй 3 цагийн дараа WhatsApp-аар чат ирэв. Шалгасан чинь Манчестер Юнайтедаас холбогдож байна гэсэн мэссэж байв.

“Пүрэв гарагт Олд Траффордод болох шоу тоглолтонд урьж байна. Таны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтонд оролцохоор боллоо” гэжээ. Олд Траффордод хөлбөмбөг тоглоно гэнэ ээ” хэмээжээ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *