Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 188 метр шугам хоолой угсарч дууслаа
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд таван байршилд хөрсний ус гарч, Эрдэнэтолгойн гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүссэн. Улмаар нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр ус зайлуулах шугам хоолойг хийх, усны урсцыг зогсоох ажлыг ГУББГ-аас эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр ГУББГ-аас 188 метр урт борооны ус зайлуулах шугам, 17 байршилд ус хүлээж авах шүүрт худаг угсарч дууслаа.
Ингэснээр Цайз захын уулзвараас Эрдэнэтолгойн уулзвар хүртэлх 1.7 км автозамын засвар шинэчлэлтийн ажлыг эхлүүлэх боломж бүрдээд байна. Уг замын засвар шинэчлэлтийн ажлын тендерийг наймдугаар сарын 15-ны өдөр зарласан бөгөөд энэ сарын 30-ны өдөр нээнэ.