ӨНӨӨДӨР: Энхийг сахиулагчдын өдрийн ёслол болно
Тавдугаар сарын 29-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг энхийн үйлсэд цогцолбор”-т Энхийг сахиулагчдыг хүндэтгэх ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 9999-7810.
09:00 цагт: Төрийн ордонд: Ашигт малтмалын зөвшөөрөл, татвар, төлбөртэй холбоотой Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэлнэ.
-Засгийн газар хуралдана.
09:30-14:00 цагт: “Холидэй Инн”-д: Нийслэлийн ЖДҮ, үйлчилгээний салбарт дижитал технологи, инновац нэвтрүүлэх “Digital SME-2024” форум болно. Утас: 9906-2162.
10:00-14:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
10:00-14:00 цагт: Улсын их дэлгүүрт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Миний дуу хоолой-Бидний эрх” анхдугаар форум болно. Утас: 8998-2929.
10:00 цагт: Орос-Монголын хамтарсан 162 дугаар сургуулийн сурагчдад ОХУ-ын Свердловск мужийн үе тэнгийнхний бэлэглэсэн номнуудыг хүлээлгэж өгнө.
14:00 цагт: Богд хааны музйед: “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөр-ийн ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн өдөрлөг болно.