Ё.Баатарбилэг: Миний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно

Хөгжлийн банкны эргэн төлөлт, найдваргүй зээлдэгчтэй холбоотой асуудлаар УИХ-ын дөрвөн гишүүн яллагдагчаар татагдсан. Тэдний нэг нь Ё.Баатарбилэг юм. Тэрбээр яллагдагчаар татагчаар татагдсан тухайгаа “Миний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно” гэх товч тайлбарыг өгөв.

Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хүмүүс яллагдагчаар татагдан шалгагдаж буй. Эл эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, харъяа шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *