|

Баярын өдрүүдэд гал, усны ослоор 29 хүн нас барснаас тав нь хүүхэд байна

Баяр, амралтын өдрүүд буюу энэ сарын 08-18-ны өдрүүдэд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 36, объектын гал түймрийн 39, нийт 75 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгаалж, 120 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Гал түймэр, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 29 хүн /24 том хүн, 5 хүүхэд/ нас барж, 15 хүн /8 том хүн, 7 хүүхэд/ гэмтэж бэртжээ.

Тодруулбал, баяр, амралтын өдрүүдэд объектын гал түймэр, усны осол, зам тээврийн ослын дуудлагууд зонхилж, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны ослын 18 удаагийн дуудлагаар амь насаа алдсан 21 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, 20 иргэний цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бол нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр иргэдийн 18 нь том хүн, 3 нь хүүхэд байгаа юм.

Зам тээврийн ослын 5 удаагийн дуудлагаар ажиллаж, автомашины төмөр хийцэд хавчуулагдан амь насаа алдсан 2 иргэний цогцсыг гарган цагдаагийн байгууллагад, бэртэж, гэмтсэн 15 иргэний амь насыг авран хамгаалж, анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *