ЦУОШГ: Энэ сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна

Энэ сарын 27-н буюу Баасан гарагаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Нэгдүгээр сарын 25-ны 20:00 цаг хүртэл хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

  • Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус хүйтэн өдөртөө 24-29 градус хүйтэн.
  • Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.
  • Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх төлөв гарчээ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн.

БАГАНУУР ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 25-27 градус хүйтэн байх аж.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *