Мэдээ | Нийгэм | Онцлох мэдээ
Төв талбайд унадаг дугуй сонирхогчдод зориулсан өдөрлөг болж байна
“Дугуйтай гудамж” төслийн хүрээнд өнөөдөр /2023.04.15/ унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна.
Уг өдөрлөгт дугуйтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид болон бусад байгууллагуудыг оролцуулах зорилготой аж.
Өдөрлөгөөр:
- Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
- Банкнуудын ногоон зээлийн танилцуулга
- Дугуйн түрээсийн үйлчилгээ
- Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
- Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
- Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
- Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэнг дэлгэжээ.