ЦЕГ: Өсвөр насны хөвгүүд нэгнээ зодож, танхайрсан хэргийг шалгаж байна
Хэдхэн сарын өмнө цахим сүлжээнд өсвөр насны хөвгүүд нэгнээ бүлэглэн зодож, танхайрч байгаа бичлэг цацагдаж олны бухимдлыг төрүүлээд байсан билээ. Тэгвэл энэ удаа мөн өсвөр насны хөвгүүд нэгнээ зодож байхдаа бичлэг хийн цахим сүлжээнд нийтэлжээ.Эдгээр бичлэгээс харвал ЕБС-ийн сурагчид нэгнээ бүлэглэн зодох, дээрэлхэх нь хэвийн үзэгдэл болсон гэлтэй. Түүгээр ч зогсохгүй нэг нь нэгнээ зэрлэгээр зодож, толгой руу нь дэвсэлж байхад харж зогссон хүүхдүүд нь “Зод зод!” гэж хөхүүлэн дэмжиж байгаа нь харамсалтай.
Энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад, “Уг бичлэг дээрх үйл явдал хэзээ хаана болсон, ямар хүүхдүүд зодоонд оролцсоныг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Шалгаад мэдээллийг нийтэд хүргэх болно” гэв.