Дэлхийд зөвхөн 10 тоо толгой үлдсэн далайн гахай

Дэлхийд зөвхөн 10 тоо толгой үлдсэн вакита нэртэй далайн гахай устаж үгүй болох аюул нэн ойрхон тулж ирээд байна. Phocoena sinus буюу вакита нь Мексик улсын Калифорнийн хойгийн маш өчүүхэн хэсэгт тархсан махчин амьтан юм. Вакита нь бяцхан үнээ гэсэн утгатай бөгөөд нас бие гүйцсэн үедээ 1.2-1.5 метр урт, 43 кг хүртэл жинтэй болдог байна.

Вакитагийн амьдардаг далайн хэсэгт загас, сам хорхойгоор баялаг учир тус бүсэд амьдардаг хүмүүсийн орлогын томоохон эх үүсвэр нь загасчлах юм. Загасчид ихэнхдээ заламгайн тор ашиглан загасчилдаг тул зэрлэг вакита түүнд нь орооцолдож амь үрэгддэг байна. Хэдийгээр Мексик улсын засгийн газар ихэнх заламгайн торыг ашиглахыг хориглосон ч энэ нь вакитагийн тоо толгойн цөөрөлтийг бууруулж чадаагүй юм.

Эх сурвалж: NOAA, Animals Around the Globe

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *