ТАНИЛЦ: Эрээний хил нээгдсэнтэй холбоотой мөрдөх журам
Эрээн хотын Шуурхай штабын мэдээллээр, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй 3 бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх шийдвэр гаргасан.
Дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрээн хотын Шуурхай штабаас зохион байгуулалтын дараах арга хэмжээг авахаар болжээ. Үүнд:
- Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
- Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд 7 хоног нэгдсэн тусгаарлалтад байх
- Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд 7 хоног гэрийн тусгаарлалтад байх
- Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа 3 хоногт 2 удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
- Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх