Өмнөговь аймагт хүчтэй шуурганы улмаас зургаан гэр нуржээ

Өмнөговь аймаг, Булган сумын Дал багийн “Нүцгэн хөөвөр” болон “Бүлээн гол”  гэдэг газар зургаадугаар сарын 12-ны өдрийн 21:00 цагийн орчим 20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас зургаан гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 22:28 цагт Аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Шуурганд малчин Д-ийн 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр, Б-ийн 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр, Э,  Н нарын 4 ханатай 2 гэр нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *