Тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагаагаа явуулж эхлэх зах, худалдааны төвүүд:

Улсын Онцгой комиссын Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар аж ахуйн нэгжийн ажиллах цаг болон томоохон зах, худалдааны төвүүдийг нээх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улмаар бүх төрлийн хүнсний дэлгүүрүүд өнөөдрөөс эхлэн 22:00 цаг хүртэл ажиллана. Ресторанууд хуучин цагийн хуваариар буюу 00:00 цаг хүртэл ажиллах шйидвэр гарснаар зогсохгүй тавдугаар сарын 22-ноос эхлэн доор дурдах есөн томоохон зах худалдааны төв ажиллах бөгөөд УОК-оос гаргасан холбогдох шийдвэр буюу коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх түр журам, тусгай нөхцөл шаардлагыг биелүүлэх ёстой.

Тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагаагаа явуулж эхлэх зах, худалдааны төвүүд:

  • Хархорин,
  • Шинэ Сандэй,
  • Нарантуул,
  • Дүнжингарав,
  • Сандэй плаза
  • Шөнийн зах,
  • Содон бөмбөгөр,
  • Алтжин бөмбөгөр,
  • Бөмбөгөр худалдааны төв

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *