Д.Сумъяабазар : Хөнгөн галт тэргийн эхний шугамыг 2024 он гэхэд оруулж ирнэ гэдгээ амлъя

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Уг хуралдааны үеэр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн авто замын түгжрэлийг шийдэх асуудлаар ярив.

Тэрбээр, “Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг цахилгаан автобусаар хийхээр зорьж байна. Энэ нь бүрэн бололцоотой. Төсөвт дарамт учруулахгүй байдлаар олон улсын санхүүгийн байгуулагатай хамтран шийдвэрлэх боломжтой. Цахилгаан автобус өдөрт 50 орчим мянган төгрөгөөр явдаг. Дизель автобусны зардал нь хоногт 320 мянган төгрөг. Энэ зөрүүгээр автобусны лизинг буюу төлбөрийг хийх боломжтой гэж харж байгаа.

Дүүжин тээврийн асуудалд эхлүүлсэн ажлууд байгаа. Дүүжин тээвэртэй холбоотой асуудалд судлах, маршрутыг нь тооцох асуудлууд нэлээдгүй их байгаа. Үүнийг шууд шийдэх ч хэцүү. Нийтийн тээврийн парк шинэчлэлт нь дан давхар нийлсэн цахилгаан автобус.

Хоёрдугаарт, тулгуур бүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэргийн судалгаа хийж, ТЭЗҮ-г боловсруулж байна. Нэгдүгээр сарын сүүлээр гарна.

2024 он гэхэд эхний шугамыг оруулна гэдгийг би шууд амлъя. Гэхдээ дүүжин тээвэр шиг нааш цаашаа болохгүй байх гэж бодож байна. Үүнд бүх хүчээ хаяна”

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *