ЭМЯ : 24 цагийн хугацаанд 1636 шинэ тохиолдол илэрч, 12 хүн нас барлаа
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,636 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд хэллээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 356,765 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоод халдвар бөгөөд
- 965 нь Улаанбаатар хотод,
- 671 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдварын улмаас нийтдээ 1,638 хүн эндээд байна.
Нас барсан иргэдийн 77.3 хувь нь халдвараас гадна архаг хууч өвчин хавсарсан оноштой байжээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,349 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53,095 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 8,058
- Хүндэвтэр- 6,813
- Хүнд – 2,114
- Маш хүнд -364 хүн байна.