|

Э.Одбаяр нарын гомдлыг Дээд шүүх хүлээж авсангүй

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг  өнөөдөр  хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байна.

Хэргийг эргэн сануулахад “No Double Standart” хөдөлгөөний Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны 11 дүгээр сард болж, шүүхээс Э.Одбаярыг 1 жил, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байдаг. 

Харин шүүгдэгч нар давж заалдаж, улмаар тэдэнд холбогдох хэргийг шүүх хурал нэгдүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хурал болж, шүүхээс Э.Одбаярын 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр үлдээж, харин 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг 1000 нэгж буюу 1’000’000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарын анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байдаг.

Харин тэдний зүгээс  давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийн дахин хэлэлцэх ёстой гэдэг гомдлыг Дээд шүүхэд гаргаад байсан юм.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *