Мобиком Корпораци дэлхийн ховор зүйл зэрлэг адуу буюу тахийг хамгаалах зорилгоор 24 цагийн камер байршуулжээ

Мобиком Корпораци нь дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адууг (тахь) гадаад дотоодын жуулчдад таниулах, хайрлан хамгаалах сэдлийг төрүүлэх зорилгоор зэрлэг адуу ихээр цугларч ундаалдаг булаг газарт 24/7 цагийн шөнө, өдрийн камер байршуулжээ.
Та бүхэн мобикомын youtube сувгаар 24/7 дамжуулагдах стриймингээс ан амьтдын бэлчээрлэж буйг хүссэн үедээ ажиглах боломжтой юм.
Цаг агаар болон улирлын нөхцөлөөс шалтгаалж тахь болон бусад зэрлэг адуу энэхүү байршилд ирж ундаалах цаг харилцан адилгүй байдаг. Зэрлэг адуу нь үүрийн 04:00 – 08:00 цагийн үед булаг бараадан ирээд, үдээс хойш хад асга, төгөл ой бараадаж сүүдэр даган өнгөрүүлдэг. Харин үдээс хойш 19:00-22:00 цаг орчимд ээлжлэн ирж ундаалдаг байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *