ТЭЭВЭРЧИД: Нүүрсний тээврийн С зөвшөөрлийг зөвхөн хятадууд олговол монгол тээвэрчид яаж амьдрах вэ

“Монгол тээврийн ирээдүй”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ болон “Монгол тээвэр нэгдэл” ХХК хамтран  нүүрсний тээврийн С зөвшөөрлийн талаар хуульд өөрчлөлт орсныг эсэргүүцэж буй тухай мэдээлэл хийлээ.

Тээвэрчдийн төлөөллөөс “Засгийн газарт бүх тээвэрчдэд шударга хандахыг хүсэж удаа дараа хүсэлт тавихад хуульд нэг л заалт оруулж өргөн барьсан байна. Өөрөөр хэлбэл, С зөвшөөрлийг зөвхөн хятадуудад олгоно гэж заасан байна. Тэгэхээр Монгол Улсын Зам тээврийн яам гэж байх хэрэг байна уу. Хэрэв энэ хууль батлагдвал манай авто тээврийн стратегийн бодлого алдагдана. Монголын тээвэрчид, компаниуд, ажилтнуудын ард байгаа олон гэр бүл, иргэд ажилгүй орлогогүй болох юм. Ийм заалт орж буйг бидний хэн нь ч мэдээгүй, төрийн байгууллагаас бидэнтэй хэн ч уулзаагүй. Энэ талаар ядаж нээлттэй хэлэлцүүлэг хийж шийдвэр гаргах хэрэгтэй байна. Монгол Улсад авто тээврийн салбар цаашид байх уу, үндэсний аж ахуй эрхлэгчид байх уу гэдэг нь бүрхэг боллоо” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *