Д.Цогтбаатар: Төрийн ордонд жинсэн өмд, пүүзтэй нэвтэрч болохгүй гэх журмыг өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын гишүүд Төрийн ордонд нэвтрэх журмыг өөрчлөх талаар хэвлэлийн хурал хийв. Тодруулбал, Төрийн ордон рүү нэвтэрч буй иргэдийн хувцаслалтын шаардлагыг өөрчлөх саналаа Засгийн газарт өргөн барьсан байна. Уг саналыг УИХ-ын гишүүн:

  • Э.Бат-Амгалан
  • Д.Цогтбаатар
  • Э.Батшугар
  • Х.Булгантуяа
  • Д.Ганбат
  • Г.Дамдинням
  • Т.Доржханд
  • С.Одонтуяа
  • М.Оюунчимэг
  • Н.Учрал нар дэмжиж, гарын үсэг зурсан байна. УИХ-ын дарга зохих үүрэг даалгаврыг холбогдох хүмүүстээ шууд өгсөн байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Энэ бол зөвхөн хувцасны тухай асуудал биш, иргэддээ хэрхэн хандах, шинэ зарчимд нийцэж ажиллах тухай асуудал юм. Би ч гэсэн залуу байсан, надад хоёр жийнс, нэг пүүзнээс өөр хувцасгүй байсан үе бий. Тиймээс хувцас заасан журмыг өөрчлөх ёстой гэв.


Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *