Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон “Рояал плаза”-ийн хашааг буулгаж, газар чөлөөллөө

Нийслэлийн Засаг даргын “Хууль журмын хэрэгжилтийг хангуулах тухай” захирамжийн дагуу хашаа, хайсны стандартыг сахиулах, газар чөлөөлөх ажил Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй.

Энэ хүрээнд өнөөдрөөс “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Рояал плаза” ХХК-ийн хашааг буулгаж, газар чөлөөлж байгаа талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын газраас мэдээллээ.

 

 

Энэ жил тус газраас нийт 376 байршлын хашаа, хайсыг чөлөөлөхөөр болсон бөгөөд газар эзэмшигчийн гэрээн дээр заасан үүргээ биелүүлж, хашаа хайсаа буулгах өөрсдөө буулгахгүй бол албадан буулгана гэдгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнхбаатар хэлж байв.

Ташрамд дурдахад, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны тогтоолоор хашаа, хайстай байх нийт 16 газар байхаар батлагдсан. Үүнд, сургууль, цэцэрлэг, Элчин, консулын газар, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газар багтдаг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *