Мал, тэжээвэр амьтдын тооллого ирэх сарын 07-нд эхэлнэ

2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг арванхоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсныг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээллээ.

Мөн малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриаллаа.

Энэхүү тооллогоор

  • Мал амьтдын тоо толгойн өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт
  • Мал, тэжээвэр амьтдын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг
  • Малын бэлчээр, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамж
  • Худаг, уст цэгийн бүртгэл төлөвлөлт
  • Малчдын ахуйн нөхцөл, орон нутгийн хөгжил
  • Малчдын өрх, ам бүл, хөдөлмөр эрхлэлт зэргийг тодорхойлох юм.

Өнгөрсөн онд манай улсад 71.1 сая толгой мал тоологдсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *