Драмын театрын авто зогсоолын үйл ажиллагааг зогсооно
Драмын театрын авто зогсоолын үйл ажиллагааг зогсоож, тохижуулах талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Долдугаар сарын 1-н гэхэд Драмын театрын урд талын тохижилтын ажил дуусна. Машины зогсоолыг болиулж байгаа. Хотын А зэрэглэлийн бүс бол иргэдийн ажиллаж, амьдрах гол газар. Энэ утгаараа тохижилтын ажлыг олон улсын стандартад нийцүүлж хийлгэхээр шаардлага тавьж байгаа. 2021 онд зураг нь хийгдсэн. Тус зургийн дагуу Театрын орчинтой нийцүүлж, тохижилтоо хийнэ гэж төлөвлөсөн. Хотын зам засвар арчлалтын компани тус ажлыг хийж гүйцэтгэнэ” гэв.