Илон Маск Кока Колаг худалдаж аваад найрлагад нь кокаин нэмнэ гэж хошигножээ
Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маск энэ долоо хоногийн эхээр Твиттер компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрсэн билээ. Тэрбээр лхагва гарагт (2022.04.27) “Дараа нь би Кока Колаг худалдаж аваад найрлагад нь хийдэг байсан кокаиныг эргэж нэмдэг болгоно” хэмээн хошигносон байна.
АНУ-ын Хар тамхины эсрэг үндэсний хүрээлэнд мэдээлснээр Кока Колагийн анхны найрлагад кокаины урьдал бодисыг нэмдэг байСАН АЖ. Маск Твиттерийг худалдаж авах саналд хүрснээс нэг өдрийн дараа дараа Тесла компанийн нэгж хувьцааны ханш 12.2 хувиар буурчээ. Үүний улмаас тус компанийн зах зээлийн үнэлгээ 125 тэрбум ам.доллароор багассан юм.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ