|

2 настай суут ухаантан Менсагийн хамгийн бяцхан гишүүн болжээ

Менса бол дэлхий дээрх хамгийн анхны алдартай IQ өндөртэй хүмүүсийн нийгэмлэг юм. IQ-ийн стандарт тестээр 98% ба түүнээс дээш гүйцэтгэлтэй хүн бүхэнд нээлттэй байдаг. Энэ нийгэмлэг ойролцоогоор 100 гаруй улсад дэлхий даяар 134.000 орчим гишүүнтэй.Тэгвэл Жэйсон болон Аманда МакНабб нарын охин Исла дэлхийн хамгийн ухаалаг хүмүүсийн нэг хэмээн тодорхойлогдож хоёрхон насандаа энэхүү Менса нийгэмлэгийн гишүүн болж чаджээ.

Тэрбээр англи хэлний цагаан толгойн бүх үсгийг хараад зөв дууддаг бөгөөд үүнийгээ нийлүүлэн эхэндээ зөвхөн “улбар шар” “улаан” ” цэнхэр” гэх мэт өнгөнүүдийн нэрийг л уншдаг байсан бол харин одоо унших бүрэн чадвартай болсон байна. Энэ нь энгийн хүний хувьд зургаан насандаа л хийж чаддаг зүйл билээ. “Washington Post” сонинд түүний ээж аав хоёр ярилцлага өгөх үедээ “Суут ухаантан хүүхдүүдийн хувьд нэг дутагдалтай тал нь хэтэрхий бага цаг унтдаг учраас бид ер нь маш их ядардаг” гэсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments