Судан улсын нийслэлд оршин суугчид нь гэрэл ундны усгүй болжээ
Судан хотын нийслэлд болж буй сөрөг хүчний бүлгэмүүдийн зэвсэгт мөргөлдөөн тав дахь өдрөө үргэлжилж байна. Үүний улмаас тус хотод оршин суудаг зарим хүмүүс ундны ус болон гэрэл цахилгаангүй болсон талаар “BBC” агентлаг мэдээлжээ. Энэхүү мөргөлдөөний хоёр талд буй Суданы зэвсэгт хүчин болон “Rapid Support Forces (RSF)” бүлгэм хооронд 24 цагийн турш гал зогсоох тохиролцоонд хүрэхийг олон орнууд уриалж байгаа юм.
Нийслэлийн Картум бүс орчим “RSF” бүлгэмийн байлдагчид айл өрх болгоноор дамжин идэх хоол, ундны ус өгөхийг шаардаж байгаа аж. Үүний улмаас тус бүсийн оршин суугчид ундны усгүй болсон байна. Картумд үйл ажиллагаа явуулдаг хорт хавдрын эмнэлэг доторх өвчтөн болон ажилчид байлдааны улмаас нүүн шилжиж чадахгүй байгаа юм. Тус эмнэлэгт хэвтэж буй өвчтөн Аль-Зара “BBC” агентлагт хэлэхдээ нөхцөл байдал хүндэрч байна, бидэнд эм болон идэх хоол алга гэжээ. ДЭМБ тус асуудал дээр “Ихэнх эмнэлгүүд эрүүл мэндийн хэрэгслийн нөөц дуусаж байгаа гэж мэдэгдсэн” хэмээсэн юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ