Аялж явсан хоёр хүн тогтоол усанд живж нас баржээ
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багт тогтоол усны эрэг дээр таван хүн аялж явснаас хоёр хүн нь усанд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны 17.20 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид очиж М /19 настай, эрэгтэй/, И /18 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар18.44 цагт И-ын, 20.00 цагт М-ын цогцсыг уснаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.