О.Цогтгэрэл: “КОВИД-19”-ийн төсөвтэй холбоотой сонсголыг хийсэн нэр зүүгээд өнгөрөх гэж байна

КОВИД-19 цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай сонсголыг аравдугаар сарын 23-24-нд товлосон.

Гэвч холбогдох албаны эх сурвалжуудын ирүүлсэн мэдээлэл хангалтгүй, шинжээч томилохгүй байгаа зэргээс шалтгаалж, уг товыг хойшлуулах саналыг сонсгол зохион байгуулах ажлын хэсэгт багтаж буй УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гаргажээ.

Энэ асуудлаар өнөөдөр тэрбээр мэдээлэл өгөв.

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Тодруулбал, КОВИД-19 цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал, зарцуулсан төсөв, хүний эрхийн асуудал, төрийн алба гээд тухайн үед маш олон чиглэлд хуулийн үйлчлэл өөрчлөгдөн шинэ хууль ч гарсан. Үүнтэй холбоотойгоор өндөр дүн бүхий гэрээ хэлцлүүд хийгдсэнийг бүгд мэдэж байгаа.Эдгээр асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол хийхээр товлосон.Өнгөрсөн долоо хоногт шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах гэсэн боловч ирц хүрээгүй шалтгаанаар Байнгын хороо хуралдаагүй. Энэ сонсголыг чанаргүй хийлгэх, 10, 20 их наяд төгрөг бүхий том хэмжээний үнийн дүнтэй энэ асуудлыг зүгээр л амны пангаар хэдэн гишүүнээр яриулаад, албан ёсны материал өгөхгүй, эх сурвалжгүйгээр сонсгол хийсэн нэр хөдөрч өнгөрөх нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс сонсгол чанартай зохион байгуулах боломжоор ханга эсвэл материал хангалтгүй, шинжээч томилохгүй бол сонсголын товыг хойшлуулж, иргэдийн мэдэх эрхийг хангах ёстой гэсэн байр суурьтай байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *