ЕБС-ийн сурагчид ирэх сарын 06-наас амарна
ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 6-наас эхэлнэ. Энэ хичээлийн жилийн эхний улирлын амралт нэг долоо хоног байх хуваарийг БШУЯ-наас гаргажээ.
Тодруулбал, улсын хэмжээнд бага, дунд, ахлах анги гэхгүйгээр бүх сурагч арваннэгдүгээр сарын 6-ны даваа гарагаас амарч, арваннэгдүгээр сарын 13-ны даваа гарагт хичээлдээ орно.
Харин хоёрдугаар улирлын амралт ирэх оны нэгдүгээр сард эхлэх хуваарьтай байна. Сурагчид энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэх юм.