Д.Тогтохсүрэн: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох хууль батлагдвал ирэх оноос хэрэгжинэ
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар “Иргэдээс санал асуулга авах нь бол нээлттэй. Зохион байгуулагчид хуулийн төсөл санаачлах ёстой. УИХ дэмжвэл батлагдана. Энэ оны төсөв батлагдвал дараа оноос эхлээд хэрэгжинэ. Татварын болон Эрүүгийн хуультай холбоотой асуудлаар иргэдээс санал авах нь буруу жишиг гэж үзэж байна. УИХ-ын гишүүдийг Эрүүгийн болон Татварын хууль санаачлахгүй талаар ярьдаг. D-parliament.mn-д журмынх нь тухайд шинэчлэл хийх шаардлагатай” гэв.