ТАМХИНЫ ЭСРЭГ ТЭМЦЭЛ: “Их Британийн загвар” дэлхий дахины сонирхолыг татсаар байна

Янжуур тамхи хэрэглэгчдийн тоог бууруулах зорилготойгоор Их Британид Засгийн газрын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээ зарласан билээ. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад яагаад “swap to stop” хөтөлбөр чухал болохыг тайлбарлав.

“Бид чихэрлэг хоол хүнс, алкохоль, никотингүйгээр эрүүл амьдарч чадах ч бодит амьдрал дээр хэцүү гэдгийг бид мэднэ. Гэсэн хэдий ч хүмүүсийг ядаж эрүүл амьдралын хэв маягаар амьдрахад итгүүлэн үнэмшүүлэх нь чухал юм. Хор хөнөөл багатай хувилбар байхгүй бол олон тэрбум хүн архи ууж, тамхи татаж, хэт их сахар, давс болон бусад эрүүл бус хоол хүнс хэрэглэсээр байх болно” гэж Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак хэлэв.

Хэзээ ч тамхи хэрэглэхгүй байх нь энэ төрлийн аюул учрах эрсдлээс бүрэн сэргийлэх гэдгийг хүн бүрт мэдүүлэх нь чухал юм. Гэвч нэгэнт хэрэглэгч болж, донтолт үүссэн бол учирч болох эрсдэлийг бууруулахын тулд аюул багатай хувилбарыг сонгох нь одоогоор дэлхий дээр мэдэгдээд буй ганц сонголт болоод байна гэж Их Британийн Засгийн Газар мэдэгдлээ.

Энэхүү шийдвэрийг тэд зүгээр ч нэг шийдээгүй, шинжлэх ухааны мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргасан нь тамхины гол хор хөнөөл нь тамхины шаталтын явцад үүссэн бохь буюу ТАР-аас үүдэлтэй бөгөөд утаатай хамт тамхичдын биед ордог болохыг баталж байна. Харин утаагүй бол  хор хөнөөлгүй. Тийм ч учраас шаталтын процессгүй шинэлэг бүтээгдэхүүн зах зээл дээр гарч ирсэнг Их Британийн Засгийн газар ашиглаж, тамхидалтын түвшнээ хамгийн доод хэмжээндээ хүргээд байгаа гэжээ.

Ерөнхий сайд Риши Сунакаас Английн Парламент Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба байнга өсөн нэмэгдэж буй дарамтаас хэрхэн ангижрах талаар асуухад тэрээр хариултынхаа төвд тамхины эсрэг бодлогыг тавьжээ. Их Британид насанд хүрсэн тамхичид удаан хугацаагаар тамхи татсан хүмүүст никотины хүслээ хангах аюулгүй хувилбарыг санал болгохгүй бол тамхинаас гарах магадлал багатай гэдгийг тайлбарласан байна.

“Тамхинаас гарах хөтөлбөрөөр дамжуулж маш шинэлэг зүйл хийхийг оролдож байна” гэж тэр хэлэв. Энэхүү хөтөлбөр болон бидний хэрэгжүүлсэн жижиг хэмжээний схемүүдээс баттай нотлох баримтууд бий. Хэрэв та насанд хүрсэн тамхи татдаг хүн бол утаат янжуур тамхи татахаас татгалзахын тулд цахилгаан тамхи хэрэглэж хор хөнөөл багатай бүтээгдэхүүн рүү шилжих нь нийгмийн эрүүл мэндэд тустай бөгөөд дараа нь илүү ноцтой асуудлаас урьдчилан сэргийлэх болно гэж Сунак хэлэв.

Үүний зэрэгцээ хор хөнөөлийг бууруулах арга барил нь зөвхөн тамхины эсрэг тэмцлээр хязгаарлагдахгүй гэж Ерөнхий сайд үзэж байна. Мөн тэрээр хүмүүст зөв сонголт хийхэд шаардлагатай мэдээллийг өгдөг калорийн шошгыг онцолж, элсэн чихрийг хязгаарлах жишээг дурдлаа.

 Риши Сунак өөрөө тамхи татдаггүй, архи уудаггүй ч кока коланд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Дашрамд дурдахад, Европт тамхидалтын хамгийн бага түвшин Швед улсад ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь хүн амын 5 хүртэлх хувийг эзэлдэг. Тамхи татахын оронд хэрэглэдэг цахилгаан тамхи болон снус гэж нэрлэгддэг амны хөндийн тамхины нэг хэлбэр бөгөөд түгээмэл байж худалдаалдаг ЕХ-ны цорын ганц улс бол Швед юм. Шведүүд тамхинаас татгалзсан ч, никотиноос татгалзаж чадахгүй байгаа хүмүүс ихэвчлэн цахилгаан тамхи болон снус хэрэглэдэг тул хорт хавдар, тэр дундаа амны хөндийн хорт хавдрын түвшин энэ улсад эрс буурсан байна.

“Засгийн газар идэвхтэй ажиллахыг хичээж байна. Түүгээр ч барахгүй насанд хүрсэн тамхи татдаг хүмүүст ноцтой асуудал үүсэхээс нь өмнө тусалж чадвал нийгмийн эрүүл мэндэд тодорхой үр өгөөжтэй байх болно гэсэн олон нотлох баримт бий” гэж Сунак хэлэв.

Уламжлалт тамхитай харьцуулахад утаагүй тамхи 90-95 хувиар бага хор хөнөөлтэй гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгооны тухайд саяхан Cochrane-ы судалгаагаар маш сайн нотолгоо гарсан.

Cochrane бол хүний эрүүл мэнд, эрүүл мэндийн бодлогын талаарх анхан шатны судалгааны системчилсэн тоймыг гаргадаг олон улсын ашгийн бус байгууллага юм. Cochrane Reviews нь олон улсад нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамгийн өндөр стандарт гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Системчилсэн тойм нь цахилгаан тамхи нь хүмүүст тамхинаас гарахад тусалж чадах уу, энэ зорилгоор хэрэглэхэд хүсээгүй үр дагавар бий юу?

Энэ асуултад хариулахын тулд насанд хүрсэн 22,000 тамхичин оролцсон 78 судалгааг явуулсан байна.

Тамхинаас гарахын тулд никотин агуулсан цахилгаан тамхи хэрэглэдэг 100 хүн тутмын 8-12 нь тамхинаас амжилттай гарч чаддаг бол 100 хүн тутмын зургаа нь никотин орлуулах эмчилгээ, 100 хүн тутмын долоо нь никотингүй цахилгаан тамхи, 100 хүн тутмын 4 нь никотин орлуулах эмчилгээг хэрэглэж тамхинаас гарч чадсан байна.

Эх сурвалж:

https://www.eureporter.co/health/electronic-cigarettes/2023/07/12/switching-smokers-to-vaping-central-to-uk-public-health/

https://www.the-daily.org/sport/item/76409-switching-smokers-to-vaping-central-to-uk-public-health

https://www.cochranelibrary.com/cdsr/doi/10.1002/14651858.CD010216.pub7/full

Similar Posts

2 Comments

  1. Монголчуудын нийт өвчлөлийн талаас илүү нь янжуур түүний дам тамхидалтаас л болж байгаа нь үнэн л дээ зарим эмч нар чинь авилгал аваад тухайлбал нэмүт-н мэргэжилтэн майцэцэг хөсүт-н мөнхтуяа нар янжуур ургамалын гаралтай хор багатай гэж сурталчилгаа хийж байгааг яаж ойлгох уу бас цахим эмч дугархүү эмч гэх мэт янжуурчидын гар хөлүүд монголчуудыг хордуулж устгасаар байгаа нь үнэн шүү нэгч гэсэн хүн бусаддаа үлгэрлэж байгаа нь мундаг байна

  2. Манайд тамхи тэмцдэг байгуулаггууд байхгүй э тамхиныхан бүгдийг худалдаад авчихсан аймгуудын засаг дарга нар нь хүртэл янжуурнаас өөр юм зарж болохгүй гэж тушаал гаргаж байхад даа ёстой бүтэхгүй э

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *