ЭЕРЭГ: Монголын оюуны ухааны тамирчид Азийн аваргад тэргүүллээ
Филиппин улсын Манилла хотод аравдугаар сарын 28-29-ний Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Монгол, БНХАУ, Филиппин, Индонези, Австрали зэрэг долоон орны 82 шилдэг тамирчин оролцсон байна.
Манай улсыг төлөөлөн 16 тамирчин Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 22 алт, 14 мөнгө, 18 хүрэл буюу нийт 54 медаль хүртэн багаараа үнэмлэхүй амжилт үзүүлжээ.