Халтирч унахаас сэргийлж “ПИНГВИН” алхалт хийхийг зөвлөж байна
Цас орж халтиргаа гулгаа ихсэж байгаа тул иргэд, олон нийт та бүхэн анхаарал болгоомжтой зорчихыг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-өөс сэрэмжлүүлж байна.
Мөн халтирч унахаас сэргийлж, бага зэрэг өвдгөө нугалан, урагш бөхийж алхах, резинэн ултай гутал өмсөх, зам гарахдаа гүйхгүй байх зэргийг зөвлөлөө.
Тохойн үеийг тэнийлгэж, гараа алдалж унахад бугуйн яс хугарч, шөрмөс сунаж тасрах аюултай тул гараараа тулж унахгүй байхыг анхааруулж байна.