“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөртөө бүртгүүлж амжсан уу
Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн бүртгэл явагдаж дуусахад 5 хоног үлдлээ.
Энэхүү хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчид оролцох боломжтой. Хөтөлбөрт 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 150 сурагч сонгон шалгаруулах юм. Мөн хүүхдийн оролцооны байгууллагуудаас төлөөлөл сурагчдыг урилгаар оролцуулна.
“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийг “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд 2023 оны 11-р сараас 2024 оны 6-р сарын хооронд зохион байгуулах юм.
Хөтөлбөрт оролцохыг хүссэн сурагчид 2023 оны арван нэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цахимаар (https://forms.gle/snY3j96bGtTeTBPB9) бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг “Өсвөрийн Парламент Хөтөлбөр” фейсбүүк хуудсаас авах боломжтой.