Монгол улсын 2024 оны төсвийг баталлаа
Улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө УИХ-аар хэлэлцэн батлах хуультай. Хуулийн хугацаа дахь сүүлийн ээлжит чуулган өчигдөр болов. Тиймээс ирэх оны төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг өчигдрийн чуулганы хуралдаанаар явуулж, эцэслэн баталлаа. Тодруулбал, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлав.
Ингэхдээ нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.8 их наяд, нийт зарлага 27.3 их наяд төгрөг байхаар батлав. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байна.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогоос дурдвал,
- УИХ-ын дарга 100 сая
- Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга 185 сая
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 510 сая
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга 2.7 тэрбум
- Ерөнхий сайд 648 тэрбум
- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 644 тэрбум. Үүнээс Ирээдүйн өв санд 520 тэрбум
- Шадар сайд 15 тэрбум
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 175 сая
- Байгаль орчин аялал жуулчлалын сайд 1.4 тэрбум
- Гадаад харилцааны сайд 6 тэрбум
- Сангийн сайд 18 их наяд
- Татварын ерөнхий газар 10 их наяд. Үүнээс Төсвийн тогтворжуулалтын санд 513 тэрбум
- Гаалийн ерөнхий газар 6 их наяд
- Сангийн яам 210 тэрбум
- Боловсрол шинжлэх ухааны сайд 5 тэрбум
- Зам тээврийн хөгжлийн сайд 175 тэрбум
- Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд 426 тэрбум төгрөг байна.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлаас дурдвал
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 29 тэрбум
- УИХ-ын дарга 132 тэрбум
- Үндсэн хуулийн цэцийн дарга 4 тэрбум
- Дээд шүүхийн ерөнхий шүүгч 29 тэрбум
- ШЕЗ-ын дарга 145 тэрбум
- Төрийн албаны зөвлөлийн дарга 6 тэрбум
- ЗГХЭГ-ын дарга 117 тэрбум
- Байгаль орчин аялал жуулчлалын сайд 256 тэрбум
- Хууль зүй дотоод хэргийн сайд 1 их наяд төгрөг байна.
Төсвийн хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөж эхэлнэ.