Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:
-Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт,
-Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалт,
-Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
-Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-Монгол Улсын гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд хэрэглэх түлхүүр үг хэрэглэх талаар,
-Идэр есийн хүйтний өвлийн амралтын үеэр авах арга хэмжээ,
-“Шинэ сэргэлт гүүр” төслийн танилцуулга зэрэг асуудал хэлэлцэж байна