Узбекстан улсын “Тусгаар тогтнолын хөшөөнд”-нд цэцэг өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлалаа 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эхлүүлж, энэ өдөр дагалдан яваа албаны төлөөлөгчдийн хамтаар “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүрэлцэн ирэхэд Узбекистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтсан бөгөөд цэцэг өргөсний дараа тус улсын Түүхийн музейн захирал Ж.Исмаилова дурсгалын хананд сийлсэн Узбекистан Улсын түүхийг товч танилцууллаа.
Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан байлцаж яваа бөгөөд өнөөдөр (2024.06.24) Монгол-Узбекистаны бизнес эрхлэгчидтэй уулзана.
Ташрамд дурдахад, Бүгд Найрамдах Узбекистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласны дараахан энэхүү үйл явдлыг хүндэтгэн Ташкент хотноо “Тусгаар тогтнолын хөшөө”-г сүндэрлүүлжээ.