Арабын нэгдсэн Эмират улстай “Mindgolia” экспог хамтран зохион байгуулна
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2023 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийлээ.
Эмиратын хиймэл оюун ухаан хариуцсан дижитал сайд Шах Мухаммед Омар АНЭУлс 2018 онд цаасгүй төрийг бий болгох зорилт дэвшүүлж 336 сая цаас хэмнэсэн нь хүнд суртлыг бууруулахад түлхэц өгсөнийг бахархан ярьжээ.
И-Монголд байгаа бүх төрлийн бичгийг цаасаар нэхсээр байгаа зарим төрийн байгууллагуудтай хуулиар л тэмцэж үр дүн гаргах нь олон улсын туршлага ажээ. Цаасгүй төр, хиймэл оюун ухааны талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт боловсруулахад зөвлөх үйлчилгээ авах, Арабын нэгдсэн Эмират улсад харилцаа холбооны салбарын мэргэжилтэн бэлтгэх, мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулах зорилгоор “Mindgolia” экспог хамтран зохион байгуулахаар харилцан тохирлоо. Хоёр яамны хооронд 2/12-2/14-нд хамтран ажиллах гэрээг албажуулахаар болжээ..