“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас малчдын өвс тээвэрлэлтэд дэмжлэг үзүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Тавантолгой Түлш” ХХК-тай хамтран 2023 оны 10 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд нийслэлийн Багануур дүүргээс өвс тээвэрлэж, орон нутагт хүргэлээ.
Цогтцэций сумын Засаг дарга Г.Бацмаагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 8000 боодол өвсийг тээвэрлэх асуудлыг компаниас богино хугацаанд шийдвэрлэж, дэмжлэг үзүүлж ажилласан нь малчдын талархлыг хүлээв.
Тээвэрлэлтийн зардлыг хэмнэснээр малчид сайн чанарын өвс татан авч, нийт 87 малчин өрх хуваарийн дагуу өвсөө хүлээн авлаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments