ӨНӨӨДӨР: Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Арванхоёрдугаар сарын 7-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.30-17.30 цагт: “Олборлох салбарын гэрээний мониторинг ба ил тод байдал” сэтгүүлчдийн сургалт, уулзалттай.
09.00 цагт: “Нийгмийн эрүүл мэнд-эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болох нь” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 8010-8510.
09.00-11.00 цагт: БЗД дахь “Нисора таур”-т: Германы “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, “Гүүд Нэйборс” ТББ-аас “Дулаахан хөл” аяны хандивын аяны ёслолын үйл ажиллагаа болно.
10.00 цагт: ОБЕГ-т: Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хороо, ОБЕГ-аас “Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, техник, технологийн ашиглалтыг нэмэгдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй гамшгаас хамгаалах үйл ажиллагаа” хэлэлцүүлэгтэй. Утас: 8615-0069, 9139-9149.
10.00 цагт: УИХ-ын Хянан шалгах түр хорооны нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилнэ.
10.00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнд: УИХ дахь АН-ын бүлэг, “Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-ас Жагсаал, цуглаан хийх журмын хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
10.00-15.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: “Монгол орны цөлжилт, үр дагавар”, “Хог хаягдлын менежентийг боловсронгуй болгох гарц, шийдэл” сэтгүүлчдэд зориулсан хэлэлцүүлэг болно. Утас: 9915-3305, 8816-5030.
11.00 цагт: “ Монгол ньюс” мэдээллийн төвд: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрээс хэвлэлийн бага хурал хийнэ.
11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Хүүхдэд байгаль дэлхийд ээлтэй дадал, хэвшлийг суулгах зорилготой “Илүүчилье эдгээе” уралдаан зарлаж буй талаар “Бөмбөрцгийн Сүмбээ” хүүхдийн байгууллагаас мэдээлнэ.
13.30-17.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь (DICE-Digital Inclusion through CSO Empowerment)” төслийн нээлт болно.
14.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: ЭМЯ, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьегийн төслийн 20 жилийн тайлангийн хурал болно.
-Улаанбаатар хотноо олон улсын “Хархорум” кино наадам эхэлнэ. Кино наадам 12-р сарын 12-н хүртэл үргэлжилнэ. Утас: 8864-0544, 9902-6929.
-Мал, тэжээвэр амьтдын тооллого улсын хэмжээнд эхэлнэ. Тооллогыг 12-р сарын 17-н хүртэл зохион байгуулна.
-Монголын Уран зургийн галерейд: “СТРИЙТ ФОТО” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна.
-Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна.