ӨНӨӨДӨР: “Эмэгтэй парламентчдын чуулган-2023” хоёр дахь уулзалт болно

Арванхоёрдугаар сарын 13-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.30-12.30 цагт: Монголын Мянганы сорилтын сангаас усны талаарх уулзалтыг Ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд зохион байгуулна.

09.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Эмэгтэй парламентчдын чуулган-2023” хоёр дахь удаагийн уулзалтыг зохион байгуулна. Энэ үеэр “Парламентад хүрэх мянган алхам” номын нээлт болно.

09.00-17.00 цагт: “Аяуд тауэр”-т: “Сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн манлайлал-Ёс зүйтэй нягталья” сургалт хэлэлцүүлгийг Харилцаа холбооны зохицуулах хороо, СЕХ, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернэшнл төв”-өөс зохион байгуулна.

-Засгийн газрын ээлжит хуралдаантай.

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаан болно.

10.00 цагт: Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын хуралдаан болохтой холбогдуулан тус дүүргийн АН-ын бүлгээс хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8800-6894.

-Мал, тэжээвэр амьтдын тооллого орон даяар үргэлжилж байна.

-Татварын “Сонсоё, зөвлөе, мэдээлье” уулзалт хэлэлцүүлэг үргэлжилж байна.

-Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 45 жилийн ой энэ өдрүүдэд болж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *