СОНСГОЛ: “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүдэд хамаарах 68 гэрчийг дууджээ

 Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нүүрсний нээлттэй сонсгол дөрөв дэх (2023.12.21) өдрөө үргэлжилж байна.

Улсын Их Хурлын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй тус нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд дараах 7 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 68 гэрчийг дуудсан байна.

1) Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл

2) Богдхан төмөр зам

3) Бодь Интернэшнл ХХК /Богдхан төмөр замын санхүүжилт/

4) Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл

5) Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв

6) ТТ-ГС болон ТТ-ЗБ холбох төмөр зам

7) Бодь Интернэшнл ХХК /ТТ-ГС төмөр замын санхүүжилт/

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцож байгаа юм байна. Мөн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцож байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *