|

Х.Нямбаатар: Фэйсбүүк дээр постолж буй постууд шүгэл үлээж буй хэлбэр

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Авлигажсан төрийн нууц, албаны нууц гэж байхгүй. Шүгэл үлээхэд Монгол улсад хууль ёсоор оршин сууж байгаа гадаад, дотоодын иргэн ялгаа байхгүй. Матаасны тогтолцоо оруулж ирж байгаа зүйл байхгүй. Төрийн албан хаагч, нийтийн албан тушаалтан ажлаа ном журмаараа гүйцэтгэж байгаа тохиолдолд ажил хөдөлмөрийг нь харлуулж, гүтгүүлэх зорилгоор шалгуулж байгаа үйлдэл одоо ч байгаа. Фэйсбүүк дээр постолж буй постууд шүгэл үлээж буй хэлбэр. Үүнийг нь хэлбэржүүлж, нийтийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг олон нийтийн хяналт руу оруулья л гэж байгаа юм” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *