УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 26-нд болно
УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн товыг хэлэлцлээ.
“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хоёр удаа завсарлага өгсөн. Тиймээс өнөөдөр санал хураалт явуулж, УИХ-ын 26 гишүүн дэмжсэн юм.
Ингэснээр УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт явуулах тогтоолын төсөл батлагдлаа. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуулийн заалттай.