Ерөнхий аудитор Д.Занданбат ажлаа өгч, сонгуульд өрсөлдөнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, улсын ерөнхий аудитор Д.Занданбат нарын хүсэлтийг хэлэлцлээ.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын даргад хувийн шалтгааны улмаас үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн байна. Түүний хүсэлтийг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 28-ны өдөр хэлэлцэж, олонх нь дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулсан юм.

Ингэснээр “Г.Дөлгөөнийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлаас нь чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар нууц саналт хураалт явууллаа. Түүний хүсэлтийг УИХ-ын 25 гишүүн дэмжсэнээр 56.8 хувийн саналтайгаар Г.Дөлгөөнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Мөн улсын ерөнхий аудитор Д.Занданбат УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг энэ сарын 20-ны өдөр ирүүлсэн байна. Тус хүсэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нууц санал хураалт явуулж УИХ-ын 33 гишүүн дэмжсэнээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *