Д.Отгонжаргал: Өөрийнхөө хүслээр дуртай зүйлээ хийхийн аз жаргалыг мэдрээд явж байна

Дуучин Д.Отгонжаргал өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.

Шагнал хүртсэн сэтгэгдлийнхээ тухай тэрбээр “Уран бүтээлийг минь үргэлж үзэж, сонсдог үзэгч, сонсогчдодоо илүү чанартай, хөдөлмөр зүтгэл шингээсэн уран бүтээлүүдээрээ насан туршдаа бэлэг барих нь хамгийн том эрхэм зорилго гэж бодсон. Манай гэр бүлд мэргэжлийн дуучин хүн байхгүй. Багадаа гадаадын дуучдын дууг дагаж нууцаар Өөртөө итгээд л дуучин болсон. Өөрийнхөө хүслээр дуртай зүйлээ хийхийн аз жаргалыг мэдрээд явж байна” гэж ярилаа.

 Харин түүний ээж Т.Жүгдэр “Охин минь хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд шагнал хүртсэнд эх хүний хувьд баяртай байна. Охиныхоо дууг өдөрт 2-3 удаа сонсдог. Урлагтаа чин сэтгэлээ зориулан зүтгээрэй гэж захьдаг” гэсэн юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments